Автомашингүй өдөр цахилгаан мотоцикл, дугуй, сурроныг хөдөлгөөнд оролцуулахгүй
Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас санаачлан “Автомашингүй өдөр”-ийг 12 дахь жилдээ зохион байгуулна.
Тэгвэл энэ сарын 21-ний бямба гарагт “Автомашингүй өдөр” тохиох юм. Зам тээврийн ослоос сэргийлэх, иргэдэд автомашинаас татгалзахыг уриалах зорилготой. Энэ өдрийг 46 улсын 2000 гаруй хот тэмдэглэдэг юм.
“Автомашингүй өдөр”-ийн хүрээнд хаасан авто замуудад цахилгаан мотоцикл, дугуй, скүүтэр, суррон зэргийг хөдөлгөөнд мөн оролцуулахгүйг мэдэгдлээ. Автомашингүй өдрөөр зах худалдааны төвүүд ажиллахгүй бөгөөд 07:00-18:00 цагийн хооронд дараах гудамж, авто замуудыг хаана. Үүнд:
Д.Сүхбаатарын гудамж
Их сургуулийн гудамж
Сөүлийн гудамж
Партизаны гудамж
“Бөмбөгөр” худалдааны төвийн уулзвар
Төмөрчний гудамж
“Гэсэр” сүмийн уулзвар
Самбуугийн гудамж,
Анкарагийн гудамж,
Бага тойруу
Бээжингийн гудамж
Токиогийн гудамж
Залуучуудын гудамж
Зүүн дөрвөн замаас Баруун дөрвөн замын уулзвар
Чагдаржавын гудамж
Элчингийн гудамж
Олимпын гудамж
Гэндэнгийн гудамж
Монголын хүүхдийн ордноос “Монгол шуудан”-гийн уулзвар зэрэг байршилд автомашины хөдөлгөөнийг түр хязгаарлах ажээ.