32-ын тойргийн уулзвараас Баянбүрдийн тойрог хүртэлх авто замыг энэ сарын 21-нд нээнэ 32-ын тойргийн уулзвараас Баянбүрдийн тойрог хүртэлх авто замыг энэ сарын 21-нд нээнэ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
09 сарын 19, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

32-ын тойргийн уулзвараас Баянбүрдийн тойрог хүртэлх авто замыг энэ сарын 21-нд нээнэ

2024 оны 9 сарын 18

Arslan.mn

Нийслэлийн Замын хөгжлийн газраас Чингэлтэй дүүргийн 9,10,11 дүгээр хороо Галданбошигтын гудамж 32-ын тойргийн уулзвараас Баянбүрдийн тойрог хүртэл 1.6 км авто замыг шинэчилж байна.

Авто замын шинэчлэлийн хүрээнд асфальт бетон хучилт, нөхөн эвдрэл засах, борооны ус зайлуулах худгийг тагийг өндөрлөх ажлууд хийгдэж байгаа юм.

Тус авто замыг засварлахдаа бордюрыг солихгүйгээр зуурагч төхөөрөмж суурилуулж хучилтын ажлыг гүйцэтгэж байгааг нийслэлийн Замын хөгжлийн газраас онцолж байна. 21 метрийн өргөнтэй, 1.6 км урт тус авто замыг 21-ний өдөр нээхээр төлөвлөжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
658970
1 эможи

keyboard_arrow_up