ТАНИЛЦ: Энэ амралтын өдрүүдэд хаах замын 5 БАЙРШИЛ
2024 оны 9 сарын 20
Энэ долоо хоногт Улаанбаатар хотын таван байршилд авто зам шинэчилнэ. Тодруулбал, дөрвөн авто замын хөдөлгөөнийг хэсэгчилж хаах бол үлдсэн нэг байршлын замын хөдөлгөөнийг бүрэн хязгаарлах юм.
- Архивчдын гудамж буюу Нисэхийн тойргоос Архивын ерөнхий газар хүртэлх хойноос урагш чиглэлийн баруун талын авто замыг есдүгээр сарын 20-ны 23:00 цагт хааж, 23-ны 06:00 цагт нээнэ. Энэ хугацаанд хойноос урагш чиглэлийн зүүн талын авто замаар хөдөлгөөнд оролцох боломжтой.
- Нарны зам буюу Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн баруун урд уулзвараас Циркийн уулзвар хүртэлх авто замын урд эгнээг есдүгээр сарын 20-ны 22:00 цагт хааж, 22-ны 06:00 цагт нээнэ. Харин хойд эгнээг есдүгээр сарын 22-ны 06:00 цагт хааж, 23-ны 06:00 цагт нээнэ.
- Наадамчдын авто зам буюу “Фүүд сити” төвөөс Яармагийн гүүр хүртэлх замын урд хэсгийг есдүгээр сарын 20-ны 23:00 цагаас 23-ны 06:00 цагийн хооронд хааж засварлана. Энэ хугацаанд авто замын хойд эгнээгээр замын хөдөлгөөнд оролцох боломжтой.
- Их тойруугийн авто зам буюу “Дөлгөөн нуур” худалдааны төвийн уулзвараас “Өлзий төв” хүртэлх урд эгнээг есдүгээр сарын 21-ний 23:00 цагаас хааж, 23-ны 06:00 цагт нээнэ. Энэ хугацаанд авто замын хойд эгнээгээр замын хөдөлгөөнд оролцох боломжтой.
- Хонхны гудамж буюу Төмөр замын дээд сургуулийн уулзвараас “Гранд плаза” хүртэлх авто замыг есдүгээр сарын 21-ний 23:00 цагаас 24-ний 06:00 цаг хүртэл бүрэн хааж, шинэчилнэ.
Зам засварын ажлын хүрээнд инженерийн шугам сүлжээний худгийн тагийг асфальт бетон хучилтын түвшинд тааруулах, хашлага солих, тэмдэг тэмдэглэгээ хийх зэрэг ажлыг гүйцэтгэнэ. Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
658971
1 эможи
Тэвч чадахгүй бол алх
2024-09-21 17:20
За комет бичиж байгаа монгол хүнд хэлэхэд , харинч зам засаж байгаад баярал . Зун 100 жилүүдээ хийгээд бүгд л нутаг хошуу явчихаад одоо энд бөглөрлөө гээд уйлагнаад гоншигноод ажил хийж байхад садаа бүү бол . Гахай шиг бөөрөнхий болчихоод шижинтээд байлгүй алх өвөл гоё замаар эвдрэлгүй машинаа унахаа бод махан толгойт уудаа
Зочин
2024-09-20 17:37
хавар, зун гээд ... эртхэн шиг хийж байхгүй, заавал ингээд 9 сард ид ачаалалын үеэр хорлож байгаа аятай юм хийх юм, манайх шиг тэнэг мулгуу ажилтай улс гэж байдаг юм болов уу :( fuck
Otgo
2024-09-19 10:15
Yj yaw geed bgaanbee tgeel hudla ter zam ni aimr hurdan ewddrnde.
У
2024-09-19 08:56
Пязда Зун Янзлахгүй битүү гацаа Нямбаатар Ацаа
Зочин
2024-09-18 22:59
Шинэчилсэн зам дээгүүрээ том оврын ачаатай трак /20-30 тн/ явуулаад эвдээд цөмлөөд байна аа!!!
Altantsetseg
2024-09-18 18:36
Zun yanzalj bhgvi yagad yag achaalaltai ved ni ingeed bdgig eroso oilgohgvi bga vum da hergeer ingeed bdg vumu haashaa vum be
зочин
2024-09-18 14:28
нисэхрүү хаагуур явах вэ?
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: