Хан-Уул дүүргийн 17, 18-р хороонд сургууль барьж эхэллээ
2024 оны 9 сарын 19
Нийслэлийн төсвийн 18 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Хан Уул дүүргийн 17, 18 хорооны сургуулийн насны 960 хүүхдийг хамруулах хүчин чадалтай сургуулийн барилгын ажил эхэллээ. Тус хороодын сургуулийн насны нийт 8478 хүүхэд байна.
Гүйцэтгэгчээр “Гурванбулаг сод” ХХК тендерт шалгарч, “Эко констракшин” ХХК-иас 5000м2 газар чөлөөллөө. Хан-Уул дүүрэгт хүн ам хамгийн нягтаршсан бүс болох Хан Хиллс, Ривер Гарден, Кинг Тауэр, Маршалл Таун зэрэг хорооллын дунд сургууль барьж эхэлжээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
658989
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: