Нийслэлийн 21-р сургуулийн ойролцоо баригдаж буй барилгаас краны сум унажээ
2024 оны 9 сарын 19
Нийслэлийн 21-р сургуулийн ойролцоо баригдаж буй барилгаас краны сум унажээ.
Тодруулбал, нийслэлийн Баянзүрх дүүргийн 6-р хороо буюу 21-р сургуулийн ойролцоо “Наран трейд” ХХК 16 давхар барилгын ажил явагдаж байх үед краны төмөр дэгээ унажээ.
Энэ талаар тус хорооны иргэн Баатархүү, "Тросс нь тасарсны улмаас 14 цаг 45 минутын үед явган хүний замаас ердөө 10 метр хүрэхгүй зайд краны сум унасан. Азаар хүн гэмтэж бэртсэн зүйл байхгүй” гэлээ.
Орчны аюулгүй байдлыг хангахын тулд уг сургуулийн гадна цагдаагийн үүрэг гүйцэтгэж байгаа хүмүүс энэ талаар сурагчдад анхааруулж, болгоомжтой явахыг сануулж байгаа аж.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
658993
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: