И-Март дэлгүүрийн уулзвараас Ривер Гарден хотхон хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр нээлээ И-Март дэлгүүрийн уулзвараас Ривер Гарден хотхон хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр нээлээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
09 сарын 26, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

И-Март дэлгүүрийн уулзвараас Ривер Гарден хотхон хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр нээлээ

2024 оны 9 сарын 25

Arslan.mn

Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр, "И-март" дэлгүүрийн уулзвараас "Ривер Гарден" хотхон хүртэлх авто замын хөдөлгөөнийг өнөөдөр нээжээ. Тус замыг энэ сарын 22-ноос засаж эхлээд байв.

Зорчих хөдөлгөөнийг хаасан хугацаанд инженерийн шугам сүлжээний худгийн тагийг асфальт бетон хучилтын түвшинд тааруулах, хашлага солих зэрэг ажлыг гүйцэтгэжээ.

Өнөөдрийн байдлаар уг байршилд Тэмээтэй хөшөөнөөс зүүн тийш И-Март дэлгүүрийн уулзвар хүртэлх замын зорчих хэсгийг нэг, нэг урсгалаар нь хэсэгчлэн хааж, асфальтбетон хучилтыг хийж байгаа бөгөөд есдүгээр сарын 29-нд дуусна гэж Нийслэлийн Замын Хөгжлийн Газраас мэдээллээ.

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
659094
0 эможи

keyboard_arrow_up