Л.Хосбаяр: ХУД-ийн гэр хорооллын дахин төлөвлөлтийн  улмаас хохирсон хоёр байршлын иргэдийн асуудлыг шийдвэрлэлээ Л.Хосбаяр: ХУД-ийн гэр хорооллын дахин төлөвлөлтийн улмаас хохирсон хоёр байршлын иргэдийн асуудлыг шийдвэрлэлээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 23, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Л.Хосбаяр: ХУД-ийн гэр хорооллын дахин төлөвлөлтийн улмаас хохирсон хоёр байршлын иргэдийн асуудлыг шийдвэрлэлээ

2024 оны 9 сарын 25

Arslan.mn

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн улмаас хохирсон иргэдийн асуудлыг шийдвэрлэхийг хотын дарга Х.Нямбаатар холбогдох албаныханд үүрэг болгосон. Энэ хүрээнд ХУД-ийн 8 дугаар хорооны 26 өрхийн төлөөллийг хүлээн авч уулзаж, энэ онд багтааж хохирлыг барагдуулах, орон сууц эзэмшүүлэх эрхийг олгох талаарх шийдвэрийг танилцуулжээ.

Arslan.mn

Энэ талаар НЗД-ын орлогч Л.Хосбаяр "  НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 19/23 дугаар тогтоолоор Хан-Уул дүүргийн 8 дугаар хороонд 11.5 га талбай, 2020 оны 48 дугаар тогтоолоор Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Яармаг орчмын 46.1 га талбайг Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийн байршлаар тогтоосон. Харамсалтай нь, тус 2 төсөлд хамрагдан газраа чөлөөлсөн 26 нэгж талбарын айл өрх 4-9 жилийн хугацаанд байгуулсан 3 талт гэрээний үүргийн хэрэгжилт хангагдаагүй, гэрээ байгуулаагүй амьдрах орчин нөхцөл хүндэрсэн байсан. Үүнийг шийдвэрлэхийн тулд нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар даргын зөвлөлийн 2024 оны наймдугаар сарын 27-ны өдрийн 12 дугаар хуралдаанаар Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Яармаг орчим “А”, “Б” хэсэгчилсэн талбайд төсөл хэрэгжүүлэх, гэрээ байгуулах эрх, төсөлд шаардагдах түр суурьшуулах зардал, холбогдох хөрөнгийн эх үүсвэр, төсөв тооцоог гарган ажиллахыг НОСК-д даалгаж байсан.

Энэ албан даалгавар албажиж, Нийслэлийн Засаг даргын захирамж гарснаар газраа чөлөөлж, хохирсон хоёр байршлын 26 нэгж талбарын айл өрхийн асуудлыг шийдвэрлэснийг хохирсон иргэдэд танилцуулж, санал солилцлоо.

 Агаар, хөрс, орчны бохирдлыг бууруулах, гэр хорооллын иргэдийн амьдрах орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор 2013 оноос эхлэн гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийг хэрэгжүүлж эхэлсэн. 2017 онд хийсэн ҮндэснийАудитын газрын дүгнэлтээр гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийн хүрээнд амьдрах нөхцөл нь хүндэрсэн 640 өрх байна гэсэн дүгнэлт гарсан байдаг.

 Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын зүгээс үе шаттайгаар шийдвэрлэж ирсэн бөгөөд өнөөдрийн байдлаар НОСК-ийн түр суурьшуулах байранд 124 өрх амьдарч байна." гэв.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
659097
0 эможи

Зочин
2024-09-25 10:36
Сонгуулийн шоу
Л.Хосбаяр
keyboard_arrow_up