Улаабаатарт 16 хэм дулаан, уулаараа нойтон цас орно Улаабаатарт 16 хэм дулаан, уулаараа нойтон цас орно
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
09 сарын 27, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Улаабаатарт 16 хэм дулаан, уулаараа нойтон цас орно

2024 оны 9 сарын 27

Arslan.mn

Малчид, хадланчид, тариаланчдын анхааралд:

Өнөөдөр нутгийн хойд хэсгээр, 28-29-нд ихэнх нутгаар бороо, нойтон цас, нутгийн өмнөд хэсгээр ахиухан хэмжээний бороо орж, хүйтэрч, салхи шуургатай байна. Иймд зам, даваа гүвээнд халтиргаа гулгаа үүсэх, тариа ногоо цасанд дарагдах, ил задгай төмс, хүнсний ногоо хайрагдахыг онцгойлон анхааруулав.          

Өнөөдөр 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно.

Салхи нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, Алтайн салбар уулсаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ.

Дархадын хотгор, Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор +3...+8 градус, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар +8...+13 градус, говийн бүс нутаг, Дорнод-Дарьгангын тал нутгаар +20...+25 градус, бусад нутгаар +13...+18 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. +15...+17 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. +15...+17 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр. +14...+16 градус дулаан байна.

05 цагт Улаанбаатарт: +7 градус дулаан, харьцангуй чийг 91 хувь, агаарын даралт 863 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
659139
0 эможи

keyboard_arrow_up