Д.Очирбат Чингэлтэй дүүргийн “Хүндэт иргэн”-ээр өргөмжлөгджээ
Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбатыг Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын захирамжаар дүүргийн хөгжил дэвшилд олон жил, онцгой хувь нэмэр оруулсныг алдаршуулж “ХҮНДЭТ ИРГЭН”-ээр өргөмжлөн, шагналыг гардууллаа.
Д.Очирбат дарга нь Чингэлтэй дүүргийн Засаг даргаар ажиллаж байх хугацаандаа тус дүүргийн бүтээн байгуулалт, нийгэм, эдийн засаг, эрүүл мэндийн салбарт тууштай хөдөлмөр зүтгэл гаргаж, үр бүтээлтэй ажилласнаас гадна иргэдийн олон жилийн хүсэл байсан Нэгдсэн эмнэлгийн барилгыг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр эхлүүлсэн юм.
Шагналыг Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мөнхбат гардуулж, цаашид дүүргийн хэмжээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцлоо.