Айлчлалтай холбогдуулан Наадамчдын гудамж, Чингисийн, Энхтайвны өргөн чөлөөний замын хөдөлгөөнийг хязгаарлана
2024 оны 9 сарын 30
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгч бөгөөд Коммунист Намын Ерөнхий нарийн бичгийн дарга То Лам өнөөдөр буюу есдүгээр сарын 30-наас аравдугаар сарын 1-ний өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийнэ.
Айлчлалтай холбогдуулан Наадамчдын гудамж, Чингисийн өргөн чөлөө, Энхтайвны өргөн чөлөө, Их, бага тойруу орчмын зарим замын хөдөлгөөнийг түр хугацаанд хязгаарлаж хамгаалалт, зохицуулалт хийгдэнэ.
Иргэд цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлж, бусдад хүндэтгэлтэй хандаж замын хөдөлгөөнд оролцохыг Тээврийн Цагдаагийн Албанаас мэдээллээ.
Энэхүү айлчлал нь Монгол Улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд хэрэгжиж байгаа юм.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
659179
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: