МҮИС-ийн зөвшөөрөлгүй барилгын ажлыг зогсоох албан шаардлага хүргүүллээ МҮИС-ийн зөвшөөрөлгүй барилгын ажлыг зогсоох албан шаардлага хүргүүллээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
10 сарын 02, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

МҮИС-ийн зөвшөөрөлгүй барилгын ажлыг зогсоох албан шаардлага хүргүүллээ

2024 оны 10 сарын 01

Arslan.mn

Баянгол дүүргийн 11 дүгээр хороонд байрлах Монголын Үндэсний их сургууль нь үндсэн барилгынхаа зүүн талд зөвшөөрөлгүй дөрвөн давхар карказ босгон, ойр орчмын оршин суугчдын орц, гарцыг хаажээ. Уг зөрчлийг арилгуулахаар нийслэлийн Хяналт шалгалтын газраас барилгын ажлыг зогсоох шаардах хуудас хүргүүлж, холбогдох албаны хүмүүс тухайн байршилд ажиллалаа.

Энэ үеэр нийслэлийн Хяналт шалгалтын газрын дарга С.Энхбаяр “МҮИС холбогдох эрх бүхий байгууллагын зураг төсөл болон барилгын ажлын зөвшөөрөлгүйгээр үндсэн барилгынхаа хажууд өөр нэг барилга барьж байна. Тус барилгын ойр орчимд иргэд, ялангуяа тухайн сургуулийн оюутан, сурагчдын чөлөөтэй, аюулгүй зорчих боломжийг хангаагүй. Тиймээс нийслэлийн Хяналт шалгалтын газраас албан даалгавар өгч, торгуулийн арга хэмжээ авсан.

Барилгын ажлыг зогсоох шаардлага хүргүүлсэн. Гэсэн хэдий ч үүргээ биелүүлэхгүй байгаа тул ажлыг албадан зогсоох шүүхийн шийдвэр хүртэл гарлаа. Өнөөдөр ч гэсэн барилгын ажил зогсоогүй, орчны аюулгүй байдлыг хангаж иргэдийг чөлөөтэй зорчих нөхцөлөөр хангаагүй, барилгын хог хаягдлуудыг замбараагүй хаясан зэрэг нь хэвээрээ байна. Мөн сургууль болон компанийн удирдлагуудыг дуудахад ирээгүй. Тиймээс байнгын хяналт тавьж зөрчлийг арилгахгүй бол иргэдийн аюулгүй байдал алдагдах өндөр эрсдэлтэй байна” гэлээ.

Монголын Үндэсний их сургууль болон түүний харьяа дунд сургуулийн ойр орчимд эвдэрч сэтэрсэн төмөр хашаа, нурах дөхсөн блокон хашаа, овоолсон хог хаягдлууд ихтэй. Дунд сургуулийн орох хаалганы шат стандартын дагуу хийгдээгүй өвөл хүүхдүүд хальтарч унаж болзошгүй нөхцөл байдлуудтай байгаа юм.

Arslan.mn
Уг зөвшөөрөлгүй барилгын улмаас гурван айлын орц, гарц хаагдаж, иргэд чөлөөтэй нэвтрэх боломжгүй болсон. Тиймээс барилгын үйл ажиллагааг зогсоож, удирдлагууд нь улсын байцаагчийн албан даалгаврыг яаралтай биелүүлэхийг холбогдох албаны хүмүүс шаардлаа.

Arslan.mn
 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
659230
0 эможи

keyboard_arrow_up