СУИС-ийг Сэлбэ голын эрэг рүү, ШУТИС, МУБИС-ийг Баянхошуу дэд төв рүү НҮҮЛГЭНЭ
2024 оны 10 сарын 02
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна. Энэ үеэр хотын дарга Х.Нямбаатар дараах мэдээллийг өглөө.
Хот төлөвлөлтийн дагуу дэд төвүүд дээр их сургуулиудыг гаргах төлөвлөгөө боловсруулж байгааг мөн хотын дарга дурдав. Тодруулбал эхний ээлжид Сэлбэ дэд төв буюу Сэлбэ голын эрэгт Соёл урлагийн их сургуулийг байгуулъя гэсэн саналыг холбогдох албаныханд хүргүүлсэн гэлээ.
Ингэхдээ Нийслэлээс дэд бүтэц, газрыг нь шийдэж, кампус байдлаар зохион байгуулах саналтай байгаа гэв. Баянхошуу дэд төвд Техникийн их сургууль, Багшийн их сургуулийг гаргахаар төлөвлөжээ.
Ингэснээр түгжрэлийг бууруулна гэж үзэж байгаа аж.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
659242
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: