Шинэ тойрог замын зөвлөх үйлчилгээний олон улсын нээлттэй тендерийг ирэх 7 хоногт зарлана Шинэ тойрог замын зөвлөх үйлчилгээний олон улсын нээлттэй тендерийг ирэх 7 хоногт зарлана
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 23, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Шинэ тойрог замын зөвлөх үйлчилгээний олон улсын нээлттэй тендерийг ирэх 7 хоногт зарлана

2024 оны 10 сарын 04

Arslan.mn

Улаанбаатар хотын “Шинэ тойрог зам” нь нийслэлийн төвийн зургаан дүүргийн нутаг дэвсгэрийг дамнаж 88 км үргэлжилнэ. Уг замыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барих шийдвэрт хүрч, УИХ, Засгийн газрын хуралдаанаар батлаад байсан. Тэгвэл одоогийн байдлаар зөвлөх үйлчилгээний ажлын даалгаврыг боловсруулж дууссан. Ирэх долоо хоногт олон улсын зөвлөх үйлчилгээний нээлттэй тендерийг зарлахаар болсон байна. Энэ талаар Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн захирал У.Баатараас тодрууллаа.

Тэрбээр “Улаанбаатар хотод түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд томоохон төслүүд хэрэгжинэ. Энэ ажлын хүрээнд “Шинэ тойрог зам”-ыг инженерчлэх олон улсын зөвлөх үйлчилгээний ажлын даалгаврыг боловсруулж дууссан. Ирэх долоо хоногт олон улсын нээлттэй тендер зарлахад бэлэн болсон” хэмээн хэллээ.

Уг шинэ тойрог замыг барьснаар нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах, олон улсын транзит тээврийн нэвтрүүлэх чадварыг сайжруулах, замын хөдөлгөөний зорчилтын хурдыг нэмэгдүүлэхэд өндөр ач холбогдолтой. Мөн Улаанбаатар хотын дэд төвүүдийг холбосон, олон улсын түвшний огтлолцол зам болохоороо Монголдоо анхдагч бөгөөд онцлог зам болох юм.

“Шинэ тойрог зам” нь хойд чиглэлдээ Дархан болон баруун аймгуудын чиглэлийн замын уулзвараас Орбит-Найрамдал чиглэлд салах уулзвар болон Баянхошуу, Хайлааст, Чингэлтэй, Долоон буудал, Дарь эх, Цагаандаваа, Улиастайн авто замыг дайран Баянзүрхийн гүүр хүрэх бөгөөд нийт 55 км урт байх юм. Харин урд чиглэлдээ Баянзүрхийн товчооноос Туул голын хойд эргийг дагаж, нийт 33 км үргэлжилнэ.

Түүнчлэн Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд Туулын хурдны замыг барихаар ажлын зураг төслийг шинэчилж байгаа бөгөөд 2025 онд гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж, барилга бүтээн байгуулалтыг эхлүүлэхээр төлөвлөөд байна. Уг Туулын хурдны зам нь мөн 33 км үргэлжилнэ. Анхны зураг төслийг 4 эгнээ замтай байхаар хийсэн бол зураг төслийг шинэчилснээр 6 эгнээ болох юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
659300
1 эможи

keyboard_arrow_up