Барс захын уулзвараас Вокзал хүртэлх авто замын хойд эгнээг ХААЛАА Барс захын уулзвараас Вокзал хүртэлх авто замын хойд эгнээг ХААЛАА
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
10 сарын 06, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Барс захын уулзвараас Вокзал хүртэлх авто замын хойд эгнээг ХААЛАА

2024 оны 10 сарын 05

Arslan.mn

Сүхбаатар дүүргийн 1, 3-р хороо, Нарны зам, Барс захын уулзвараас Улаанбаатар өртөө /Вокзал/ хүртэлх чиглэлийн авто замын хойд хэсгийн эгнээг хааж засвар, шинэчлэлтийн ажил хийгдэж байна. Тус чиглэлийн авто замыг өглөө 06:00 цагаас маргааш өглөө 06:00 цаг хүртэл хязгаарлах аж.

Тиймээс баруунаас зүүн чиглэлийн урд хэсгийн эгнээгээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг сөрүүлэн зохицуулах юм байна.

Мөн маргааш "Өгөөмөр" захын уулзвараас Чулуун овооны тойрог хүртэлх авто замын урд эгнээг 10 дугаар сарын 7-ны өдрийн 23:00 цагаас 10 дугаар сарын 9-ний өдрийн 06:00 цагийн хооронд хэсэгчлэн хааж, шинэчлэхээр төлөвлөжээ. Ингэхдээ зүүнээс баруун чиглэлийн хойд хэсгийн эгнээгээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг сөрүүлэн зохицуулна.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
659307
1 эможи

keyboard_arrow_up