Эрдэнэтолгойн уулзвар, Цагдаагийн гудамжны замыг өнөөдрөөс засна Эрдэнэтолгойн уулзвар, Цагдаагийн гудамжны замыг өнөөдрөөс засна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
10 сарын 07, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Эрдэнэтолгойн уулзвар, Цагдаагийн гудамжны замыг өнөөдрөөс засна

2024 оны 10 сарын 07

Arslan.mn

Нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт хийгдэж буй замын засвар болон энэ долоо хоногт засварт орох замуудын талаар Нийслэлийн Замын Хөгжлийн Газраас/НЗХГ/ мэдээллээ.

Тодруулбал, "Да хүрээ" зах өнөөдөр буюу Даваа гарагт амрах учир Эрдэнэтолгойн уулзвараас "МТ" ШТС-ын уулзвар хүртэлх авто замын ажил эхэлж байна. Тус зам нь 14 метрийн өргөнтэй, дөрвөн эгнээтэй бөгөөд засварын ажлыг аравдугаар сарын 7-8-нд хийж дуусгахаар төлөвлөжээ.

Эрдэнэтолгойн уулзварын замыг засаж дууссаны дараа аравдугаар сарын 8-нд Цагдаагийн гудамжны зам засварын ажил эхэлнэ. Ингэхдээ эхний ээлжид Оргил худалдааны төвөөс Хилчингийн уулзвар хүртэлх 800 метр, дараагийн ээлжид Хилчингийн уулзвараас Офицеруудын тойрог хүртэлх замыг засах юм. Цаг агаарын нөхцөл байдалтай уялдуулан өдрийн цагаар замын хучилтын ажлыг хийж байгаа юм.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
659327
0 эможи

keyboard_arrow_up