Нийтийн тээвэр 5 шараас Чингис хаан Олон улсын нисэх буудал хүртэл иргэдэд үйлчилж эхэллээ
2024 оны 10 сарын 08
Х:20 “Чингис хаан олон улсын нисэх буудал-Буянт-Ухаа спорт цогцолбор” нийтийн тээврийн чиглэлд өөрчлөлт орууллаа.
Тодруулбал, Хан-Уул дүүргийн иргэдийн нийтийн тээврээр зорчих эрэлтийг хангах, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Х:20 “Чингис хаан олон улсын нисэх буудал-Буянт-Ухаа спорт цогцолбор” чиглэлийн замналыг “5 шар” автобусны зогсоол хүртэл сунгаж Х:20 “Чингис хаан Олон улсын нисэх буудал-5 шар” болгон маршрутыг шинэчиллээ.
Тухайн чиглэл нь өнөөдрөөс эхлэн 5 шараас Чингис хаан Олон улсын нисэх буудал хүртэл иргэдэд үйлчлэх юм.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
659364
1 эможи
Үнээ бич малаа
2024-10-08 17:49
Хэдээр явах юм бэ малнуудаа
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: