Яармагийн цэвэр усны шугамыг зэв үүсгэхгүй хоолойгоор солих ажил нэг сарын дараа дуусна Яармагийн цэвэр усны шугамыг зэв үүсгэхгүй хоолойгоор солих ажил нэг сарын дараа дуусна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 04, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Яармагийн цэвэр усны шугамыг зэв үүсгэхгүй хоолойгоор солих ажил нэг сарын дараа дуусна

2024 оны 10 сарын 09

Arslan.mn

Сүүлийн 2-3 жилд Яармаг орчмын зарим орон сууцны хорооллын цэвэр усны шугамаас зэвтэй ус гарч байгаа талаар иргэд мэдээлэх болсон. Тиймээс Хан-Уул дүүргийн 23, 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрийг дамнасан 4.8 км цэвэр усны үндсэн шугамыг зэв үүсгэхгүй хоолойгоор шинэчилж байгаа билээ. Өнөөдрийн байдлаар 1.5 км шугамыг шинэчилсэн бол арваннэгдүгээр сарын 15-нд ажлыг бүрэн дуусгаж, ашиглалтад оруулахаар болжээ.

Цэвэр усны үндсэн шугамыг лабораториор баталгаажсан, зэв үүсгэхгүй хоолойгоор сольсноороо Яармаг орчмын айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагуудын ундны усыг эрүүл болгоно. Дээрх 4.8 км цэвэр усны шугамын ажил гүйцэтгэх тендерийг гурван удаа зарлахад компаниуд материал ирүүлээгүй учраас Ус сувгийн удирдах газраас ажлыг хүлээн авч, гүйцэтгэж байгаа аж.

Үндсэн цэвэр усны шугамын ажил дууссаны дараа Яармаг орчмын ялангуяа “Шинэ Яармаг” хорооллыг барьсан барилгын компаниуд үндсэн шугамаас салбарласан шугамуудынхаа эрүүл ахуйн нөхцөлд анхаарах хэрэгтэйг хотын дарга сануулжээ.

Arslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
659378
0 эможи

keyboard_arrow_up