Өнөөдөр автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй Өнөөдөр автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
10 сарын 18, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Өнөөдөр автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

2024 оны 10 сарын 11

Arslan.mn

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн санал хураалт зохион байгуулагдаж буйтай холбогдуулан өнөөдөр (2024.10.11) бүх нийтээрээ амарна.

Бүх нийтийн амралтын өдөр тул тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалт үйлчлэхгүйг ТЦА-наас мэдээлэв.

Харин өнөөдөр орой 23:00 цагаас нийслэлийн дараах зургаан байршилд зам засварын ажил эхэлж, хөдөлгөөнийг хаах аж. Тодруулбал,

  1. Хөшигийн хөндийн хурдны замаас Архивын ерөнхий Газар хүртэл
  2. Яармагийн “Food city”-гээс баруун тийш замын
  3. Гадаад Харилцааны Яамнаас Олимпын гүүр хүртэл
  4. Хоум плазагийн уулзвараас Имартын уулзвар хүртэл
  5. Вокзалын уулзвараас Барс захын уулзвар хүртэл
  6. Налайхын уулзвараас Скай ресорт хүртэлх замуудын хөдөлгөөнийг хааж, засвар, шинэчлэл хийхээр болжээ. Тиймээс иргэд хүлээцтэй хандаж, ажлаа төлөвлөхдөө засвар хийгдээгүй замаар зорчихыг албаныхан зөвлөлөө.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
659424
0 эможи

keyboard_arrow_up