Тахилтын уулзвараас Найрамдал зуслан чиглэлийн авто замыг шинэчлэх ажил үргэлжилж байна Тахилтын уулзвараас Найрамдал зуслан чиглэлийн авто замыг шинэчлэх ажил үргэлжилж байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 04, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Тахилтын уулзвараас Найрамдал зуслан чиглэлийн авто замыг шинэчлэх ажил үргэлжилж байна

2024 оны 10 сарын 11

Arslan.mn

Сонгинохайрхан дүүргийн 22, 34 дүгээр хороо, Тахилтын уулзвараас “Найрамдал” зуслан чиглэлийн авто замыг анх 1978 онд ашиглалтад оруулжээ.

Үүнээс хойш 46 жил их засвар, шинэчлэл огт хийгээгүй байсан юм. Тэгвэл энэ онд тус 16 км урт, хоёр эгнээ бүхий замыг шинэчилж байна. Мөн ус зайлуулах байгууламж, явган хүний зам болон дугуйн замыг цогцоор нь шийднэ. Тус замын ажил өнөөдөр 44 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.

Авто замын ажлын гүйцэтгэгчээр “Билэгт зам” компани ажиллаж, арваннэгдүгээр сарын 20-нд авто замыг дуусгахаар төлөвлөжээ.

Уг авто замын талаар НЗХГ-ын Зам барилга, инженерийн байгууламжийн хяналтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Түшиг-Эрдэнээс тодрууллаа.

Тэрбээр “Тахилтаас “Найрамдал” зуслан чиглэлийн авто замыг барихдаа цементээр бэхжүүлсэн суурин дээр асфальт бетоноор хоёр үе хучсан, 9 см хучилттай. Ус зайлуулах байгууламжтай. Авто замын урд талаар явган хүний зам, дугуйн замыг барина. Одоогийн байдлаар 4 км хэсэгт гадаргуун боловсруулалт хийж, цементээр бэхжүүлсэн суурин дээр асфальт бетон хучилтууд хийж, хөдөлгөөнийг нээсэн. Энэ амралтын өдрүүдээр “Найрамдал” зуслан доторх мөн 4 км авто замын хучилтыг хийхээр хашлага тавьж, бэлтгэл ажлыг хангасан. Үлдсэн 8 км зам бүтцийн эвдрэлтэй учраас газар шороо, хөрс, суурь солих ажлыг бүхэлд нь хийж нягтруулж байна. Нийт авто замын ажил дууссаны дараа явган хүний замыг хийнэ” гэв.

Тахилт, “Найрамдал” зуслан чиглэлийн уг авто замыг олон улсын чанарын стандартын дагуу өндөр хийцлэлээр барьж буй онцлогтой.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
659425
1 эможи

Зочин
2024-10-12 19:41
Сайд дарга нар энэ замыг 4 эгнээ зам тавина мөн гэрэлтүүлэг хийнэ гэж амласан яагаад амлалт нь зөрөөд байгаа юм бэ Хийсэн болж харагдаж хүнийг хуурдаг цаг өнгөрсөн шүү
keyboard_arrow_up