Хотын даргад Х.Нямбаатарыг, НИТХ-ын даргад А.Баярыг нэр дэвшүүллээ
2024 оны 10 сарын 14
НИТХ-ын анхдугаар хуралдаан эхэллээ. Энэ хурлаас хотын даргыг сонгоно.
Хуралд энэ сарын 11-ний өдрийн сонгуулийн үр дүнгээр, тойрог тус бүрээсээ хамгийн олон санал авсан, 45 гишүүн оролцож байна.
Тэгвэл нийслэлийн МАН-ын хорооноос Нийслэлийн Засаг даргад Х.Нямбаатарыг үргэлжлүүлэн ажиллуулахаар нэр дэвшүүлсэн бол НИТХ-ын даргад А.Баярыг нэр дэвшүүлсэн байна.
А.Баяр нь Баянзүрх дүүргийн ИТХ-ын даргаар ажиллаж байсан Баянзүрх дүүргээс дахин төлөөлөгчөөр нэр дэвшин сонгогдсон байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
659491
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: