Шинэ орлогч А.Амартүвшингийн орлого нь ТӨЛӨӨЛӨГЧ болсноор 98 саяас 462 сая, үл хөдлөх нь 600 саяас 2.3 тэрбум болж НЭМЭГДЖЭЭ
Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн дагуу Нийслэлийн Засаг дарга хоёр орлогчтой ажиллана. Тэгвэл нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогчоор Т.Даваадалай, хоёрдугаар орлогчоор А.Амартүвшин нарыг томилсон.
Тодруулбал, Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогчоор Амгаланбаярын Амартүвшинг өчигдөр томиллоо.
Тэгвэл А.Амартүвшингийн АТГ-т мэдүүлсэн 2023 оны Хөрөнгө орлогын мэдүүлгийг танилцуулъя.
Тэрбээр 2023 оны хөрөнгө орлогын мэдүүлэгтээ “462.6 сая төгрөгийн орлоготой гэсэн бол гэр бүлийн орлогоо 569.6 сая хэмээн мэдүүлжээ.
Мөн 2.3 тэрбум төгрөгийн 6 орон сууцтай, 4 автозогсоолтой, 132 сая төгрөгийн машинтай, 709.6 сая төгрөгийн зээлтэй, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 2144 ширхэг хувьцаа эзэмшдэг хэмээн мэдүүлсэн байна.
А.Амартүвшингийн хувьд 2020 оноос Хан-Уул дүүргийн Иргэдийн Хурлын Төлөөлөгчөөр ажилласан 4 жилийн хугацаанд орлого нь 98 сая төгрөгөөс 462 сая төгрөг болж , ҮЛ ХӨДЛӨХ хөрөнгө нь 600 сая 2 орон сууцнаас 2.3 тэрбум 6 орон сууцтай болтлоо өсжээ.
Түүний хувьд 2016 оноос одоог хүртэл Хан-Уул дүүргийн ЗДТГ-т Засаг даргын Нийгмийн бодлого хариуцсан орлогчоор ажиллаж байсан бол 2020-2024 онд Хан-Уул дүүргийн Иргэдийн Хурлын Төлөөлөгчөөр ажиллаж байсан юм.
Түүний аав Ц.Амгаланбаяр нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын даргаар ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал олгож, хуулийнханд шалгуулж байсан удаатай.