СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 5 ханатай гэр, автобусны нүүр хэсэг шатаж 35 настай эрэгтэй нас баржээ
2024 оны 10 сарын 17
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 10.17-ны өдрийн 00:40 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Э-гийн 5 ханатай гэр, эд хогшил, иргэн М-ийн 5 ханатай гэрийн зүүн талын хэсэг, эзэн нь тодорхойгүй “Хьюндай коунти” загварын автобусны нүүрний хэсэг тус тус шатаж байсныг ажиллаж унтраасан. Уг гал түймэрт иргэн М /35 настай, эрэгтэй/ өртөж нас барсан тул цогцсыг Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
659600
1 эможи
Зочин
2024-10-20 19:34
Сэрэмжлүүлэг юм бол гал юунаас шалтгаалж гарсныг хэлж болгоомжлуулах мэдээ бичиж байвал хэрэгтэй байх Арслаан.
Зочин
2024-10-18 14:23
Галын дөл өөдөө хүүхээ!
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: