Гарцаар гарч явсан 62 настай иргэнийг дайрч амийг нь хохироожээ Гарцаар гарч явсан 62 настай иргэнийг дайрч амийг нь хохироожээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 22, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Гарцаар гарч явсан 62 настай иргэнийг дайрч амийг нь хохироожээ

2024 оны 10 сарын 23

Arslan.mn

Хан-Уул дүүргийн нутаг, “Вива сити” хорооллын урд замд гарцаар гарч явсан явган зорчигчийг мөргөж амийг нь хохироосон хэрэг уржигдар 19.15 цагийн үед гарлаа.

Тус хорооллын урдах авто замын зорчих хэсгийн гарц дээр 62 настай эмэгтэйг болон өөр нэгэн хүнийг “Тоёота приус” загварын автомашины жолооч 32 настай Л мөргөснөөс ийнхүү хүний амь хохирч, нэг хүн гэмтсэн байна. Эл хэргийг өдгөө ТЦА-ны Мөрдөн шалгах хэлтэст үргэлжлүүлэн шалгаж буй бөгөөд жолооч согтууруулах ундаа хэрэглэсэн, эсэх зэргийг нарийвчлан тогтоохоор ажиллаж байгаа юм.

Замд халтиргаа гулгаа үүсдэг энэ үед өвлийн дугуйгаа машиндаа тавих, замын нөхцөлд хурдаа тохируулах, гарц ойртсон үед хурдаа хасах зэрэг жолоочид тавих наад захын шаардлагыг биелүүлээгүйгээс энэ харамсалтай хэрэг гарсан байж болзошгүй аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
659727
1 эможи

Зочин
2024-10-23 21:29
Галзуу солиотой юм шиг давхидаг новшнууд хүний аминд хүрч байж санаа нь амарч байгаа юм байх даа.
keyboard_arrow_up