Айлчлалтай холбоотойгоор Яармагаас талбай хүртэлх ЗАМЫГ ХААНА
2024 оны 10 сарын 28
Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Кемелевич Токаев тэргүүтэй зочид, төлөөлөгчид аравдугаар сарын 28-29-ний өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийж байна.
Уг айлчлалтай холбогдуулан Наадамчдын гудамж, Чингисийн өргөн чөлөө, Энхтайваны өргөн чөлөө, Их, бага тойруу орчмын зарим замуудын хөдөлгөөнийг түр хугацаанд хязгаарлаж хамгаалалт, зохицуулалт хийгдэхийг Тээврийн цагдаагийн албанаас мэдээлэв.
Иймд иргэд та бүхэн цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлж, бусдад хүндэтгэлтэй хандан, замын хөдөлгөөний дүрмийг баримталж, хөдөлгөөнд соёлтой оролцоно уу.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
659807
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: