“Утааг ялсан“ Ж.Батбаясгаланд Нийслэлийн дээд шагнал гардуулжээ
2024 оны 10 сарын 28
Монгол Улсын нийслэл хот үүсэн байгуулагдсаны 385 жил, улсын нийслэлээ Улаанбаатар хэмээн нэрийдсэний 100 жилийн ой тохиож байна. Тэгш их ойг тохиолдуулан Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Баяр захирамж гарган, нийслэл хотын хөгжил дэвшил, бүтээн байгуулалт, хүн ардын эрүүл аюулгүй амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд олон жил үр бүтээлтэй ажиллаж, үнэтэй хувь нэмэр оруулсан эрхмүүдийг нийслэлийн дээд Хангарди одонгоор шагналаа.
Хангарди одонгоор:
- Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Жанцангийн Батбаясгалан
- Удирдлагын аадемийн Удирдахуйн ухааны сургуулийн багш доктор, профессор Ядамын Долгоржав
- Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн эмч Арилдийн Бямбацэцэг
- Улаанбаатар шинэчлэл ХХК-ийн Ерөнхий захирал Магсарын Түвдэндорж
- Эрүүл хамгаалалтын Шөний эргүүлийн 808 дугаар ангийн захирагч асан, хурандаа Лувсандоржийн Очирхуяг
- Чингэлтэй дүүргийн Гал түймэр унтраах 10 дугаар ангийн гал сөнөөгч, ахмад ажилтан, дэд хурандаа Пүрэвжавын Энхбаяр
- Нийслэлийн нийтлэг үйлчилгээний газрын ажилтан Дашдаваагийн Ганбаатар
- Геодези усны барилга байгууламж ОНӨААТҮГ-ын засварчин Цэрэнсодномын Түмэнбаяр нарын хүмүүсийг шагнасан юм.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
659827
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: