Түрээслээд, өмчлөх орон сууцанд сонгон шалгаруулалтгүй хамрагдах боломжгүй
2024 оны 10 сарын 29
Нийслэлийн Орон Сууцны Корпорацийн орон сууцны хөтөлбөрт сонгон шалгаруулалтгүй орох боломжгүйг анхаарууллаа. Тодруулбал,
- Түрээслээд, өмчлөх хэлбэрийн орон сууцны эрхийг давуу байдал ашиглан олж авах боломжгүй.
- НОСК-иас утасны дугаарт баталгаажуулах код илгээдэггүй.
- НОСК ашиглалтад ороогүй барилга дээр сонгон шалгаруулалт зарлаж, бүртгэл явуулдаггүй. Тус байгууллагаас хэрэгжүүлж буй орон сууцны хөтөлбөрийн талаарх мэдээллийг НОСК-ийн төв оффист биечлэн ирж, эсвэл 7000-6953 дугаарт холбогдон авах боломжтой. Тиймээс залилагчдад боломж олгохгүй байхыг анхаарууллаа.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
659831
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: