Шинжилгээгээр “Сайжруулсан хатуу түлш MNS 5679:2022 стандартын техникийн шаардлага хангасан” гэж ДҮГНЭЖЭЭ Шинжилгээгээр “Сайжруулсан хатуу түлш MNS 5679:2022 стандартын техникийн шаардлага хангасан” гэж ДҮГНЭЖЭЭ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 22, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Шинжилгээгээр “Сайжруулсан хатуу түлш MNS 5679:2022 стандартын техникийн шаардлага хангасан” гэж ДҮГНЭЖЭЭ

2024 оны 10 сарын 30

Arslan.mn

Өнөөдрийн байдлаар нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсүүдэд 80 мянга гаруй тонн, үйлдвэрийн бүсэд 7596 тонн сайжруулсан шахмал түлшний нөөцийг бүрдүүлээд байна. Сайжруулсан шахмал түлшний дотоодын тээврийг үйлдвэрээс агуулах, үйлдвэрээс борлуулалтын цэг, агуулахаас цэг гэсэн үндсэн 3 маршрутаар явуулдаг. Ингэхдээ 29 компанийн 280 гаруй тээврийн хэрэгсэл, 600 орчим ажилтан өдөрт дунджаар гурван рейсийн давтамжтайгаар сайжруулсан түлшийг тээвэрлэж байна. Нийт 650 борлуулалтын цэг ажилладаг.

2024 оны хяналт шалгалтын төлөвлөгөөний дагуу “Таван толгой түлш” ХХК-ийн баруун, зүүн, төвийн бүсийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд урьдчилан сэргийлэх шинжилгээт хяналт шалгалтыг 8 удаа, төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг 3 удаа хийгээд байна. Хяналт шалгалтаар сайжруулсан шахмал түлш, барьцалдуулагч, мидлингээс дээж авч лабораторийн 24 дээж шинжилгээнд хамруулж, улсын байцаагчийн 10 дүгнэлт гарган хүргүүлжээ. Шинжилгээгээр “Сайжруулсан хатуу түлш MNS 5679:2022 стандартын техникийн шаардлага хангасан” хэмээн гарчээ. Одоогийн байдлаар 2024 оны хагас жилийн хугацаанд 15 дээжийг шинжилгээнд өгч, дүгнүүлжээ.

Нэмэлт мэдээлэл дурдахад, Таван толгой түлш” ХХК-ийн Төвийн бүсийн үйлдвэр жилд 600 мянган тонн сайжруулсан түлш үйлдвэрлэх хүчин чадалтай. Халаалтын улиралд дунджаар 2 шугам ажиллаж, 600-800 тонн түлш үйлдвэрлэж байна. Зүүн бүсийн үйлдвэр жилд 600 мянган тонн сайжруулсан түлш үйлдвэрлэх хүчин чадалтай. Одоогийн байдлаар хоногт 3 шугам ажиллаж, нийт 2100-2300 тонн түлш үйлдвэрлэж байгаа юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
659874
0 эможи

иргэн
2024-10-30 15:20
Мэдээлэлээ дутуу өгөх юмаа. Шинжилгээний хариуг хүснэгтээр бүх үзүүлэлтээр одоо байгаа үр дүн, байвал зохих стандартын үзүүлэлтийг ил гараж олонийтэд гаргаагүй цагт хэнч итгэхгүй. Мөн ямар байгууллагын лаборторт хийснийг ил хэлэх ёстой.
keyboard_arrow_up