Хогийн пункер шатаж, байрнаас 25 том хүн, хүүхдийг гаргажээ
2024 оны 11 сарын 04
Баянзүрх дүүрэг 16 дугаар хороо орцонд утаа гарч байна гэсэн дуудлагыг 11:08 цагт ирсэн байна. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход, тус байрны хогийн сувагт хог шатаж байсныг ажиллаж унтраасан. Утаажилтын бүсээс 25 иргэн /том хүн-17, хүүхэд-8/-ийг гаргажээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
659928
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: