“Ногоон автобус“-ны хэрэгт холбогдсон Ж.Сандагсүрэнг “Улаанбаатар хөгжлийн корпораци“-н захирлаар томилжээ
2024 оны 11 сарын 04
Улаанбаатар хөгжлийн корпорацийн захирлаар Ж.Сандагсүрэнг томилжээ. Түүний хувьд Д.Сумъяабаатарын хүн гэгддэг бөгөөд түүний нэгдүгээр орлогчоор ажилладаг байв.
Тэрээр 1978 онд Улаанбаатар хотод төрсөн. Математикийн загварчлал, эдийн засагч мэргэжилтэй. 2001 онд Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын Ажлын албанаас ажлын гараагаа эхэлж байсан юм. Тэрээр 2016 оноос Сонгинохайрхан дүүргийн Засаг даргаар ажиллаж байсан. Ж.Сандагсүрэн Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын ажлыг анх хүлээн авахдаа тус дүүргийн нийгмийн үйлчилгээний хоцрогдлыг арилгана гэж амлаж байсан юм.
Түүнийг ногоон автобусны хэргээр АТГ болон ЦЕГ-аас шалгаж байсан. Ийнхүү Д.Сумъяабаатар санасандаа хүрч, өөрийн ойрын хүндээ суудал авч өгчээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
659934
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: