НИТХ наймдугаар сард төсвийн 41 сая төгрөгөөр “гадаад томилолт“ нэрийдлээр ТИЙЗ авчээ НИТХ наймдугаар сард төсвийн 41 сая төгрөгөөр “гадаад томилолт“ нэрийдлээр ТИЙЗ авчээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 05, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

НИТХ наймдугаар сард төсвийн 41 сая төгрөгөөр “гадаад томилолт“ нэрийдлээр ТИЙЗ авчээ

2024 оны 11 сарын 05

Arslan.mn

Энэ онд гэхэд төр захиргааны байгууллагууд Төрийн сангаас 5 тэрбумын тийз авсан талаар бид өмнө мэдээлж байсан.  

Үүний нэг нь Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал өнгөрсөн наймдугаар сар гэхэд  төсвийн 41 сая төгрөгийг "гадаад албан томилолт" нэрийдлээр тийз авчээ. Энэ бол зөвхөн нэг сарын гүйлгээний мэдээлэл юм.

Үүнээс гадна төсвөөс томилолтын зардал,  зочид буудал, хоол унд гээд маш олон зардал дагаж гардаг билээ. 

Гэвч ХАВСРАЛТ хэсэгт зарлагын гүйлгээний мэдээлэл огт байхгүй, хаашаа, ямар томилолтоор хэдэн хүний ниссэн талаар мэдээллийг оруулаагүй байгаа нь Засгийн газрын ил тод байх шилэн дансны журмаа мөрдөөгүй, Төсвийн хэмнэлтийн тухай хуулийг зөрчсөн байна.

2024 оны наймдугаар сард НИТХ-ын даргаар  Ж.Батбаясгалан ажиллаж байсан юм.

Төсөв хэлэлцэж буй энэ чухал үед энэ мэт Монголдоо айлчилж буй мэт гадаад руу их явдгаа боль гэсэн шаардлага тавимаар байна.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
659957
1 эможи

keyboard_arrow_up