Улаанбаатар хотын хэмжээнд 6100 тонн давс нөөцөлжээ Улаанбаатар хотын хэмжээнд 6100 тонн давс нөөцөлжээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 08, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Улаанбаатар хотын хэмжээнд 6100 тонн давс нөөцөлжээ

2024 оны 11 сарын 08

Arslan.mn

Нийслэлийн 2024-2025 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд цэвэр, бохир ус, цахилгаан, дулаан хангамж болон бусад шаардлагатай гэсэн нийт 654 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлээд байна. Өнөөдрийн байдлаар өвөлжилтийн бэлтгэл ажил 98.5 хувийн гүйцэтгэлтэй байгаа талаар УБЗАА-ны Хотын инженерийн дэд бүтцийн газрын дарга, Ерөнхий инженер М.Балдандорж мэдээлэл өгчээ. 

Тэрбээр “Улаанбаатар хотын хэмжээнд дулаан хангамжийн чиглэлээр 18 байршилд 25.1 км шугам сүлжээ хийсэн. Үүнтэй холбоотойгоор нөхөн сэргээлт, бүтээн байгуулалтын ажлууд цаг хугацааны хувьд багахан хоцрогдолтой байсан хэдий ч өнөөдрийн байдлаар орон сууц, аж ахуйн нэгж байгууллагуудын халаалтыг бүрэн өгсөн. Мөн 2024-2025 оны өвлийн эрчим хүчний тасралтгүй байдлыг хангах хүрээнд Бөөрөлжүүтийн 150 МВт хүчин чадалтай цахилгаан станц, Багануурын 50 МВт хүчин чадалтай батарей хуримтлуурын станцыг энэ сард төвийн эрчим хүчний системд холбох бэлтгэл ажлыг хангаж байна” гэв.  

Түүнчлэн Улаанбаатар хотын хэмжээнд 6100 тонн давс, 4405 тонн бодис нөөцөлсөн. Мөн нийт долоон дүүргийн 43 агуулахад 82,500 тонн сайжруулсан шахмал түлшийг бэлтгэж, гурван маршрутаар 27 аж ахуйн нэгж байгууллага түгээлт хийж байгаа бөгөөд шахмал түлш борлуулах 545 цэг ажиллаж байгаа юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
660027
0 эможи

keyboard_arrow_up