Хотын Ерөнхий менежер болсон Г.Батзориг автомашингүй ч, ₮410 саяын орон сууц, ₮401 саяын малтай
Нийслэлийн ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга асан Г.Батзориг Хотын ерөнхий менежерээр томилогджээ.
Г.Батзориг нь Сонгинохайрхан дүүргийн газрын албаны мэргэжилтнээр ажиллаж байсан. 2018.02.26-наас Нийслэлийн газрын албанд ахлах мэргэжилтэн, 2019.11.04-нөөс Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны нэгжийн даргаар ажиллаж байсан юм.
Тэгвэл Хотын ерөнхий менежер Г.Батзоригийн АТГ-т мэдүүлсэн 2021 оны Хөрөнгө орлогын мэдүүлгийг танилцуулъя.
Тэрбээр хөрөнгө орлогын мэдүүлэгтээ “өөрөө 19 сая төгрөгийн орлоготой гэсэн бол гэр бүлийн орлогоо 1,6 сая хэмээн мэдүүлжээ.
Мөн 410 сая төгрөгийн үнэ бүхий нэг орон сууцтай ч автомашингүй хэмээн мэдүүлжээ.
30 саяын үнэ бүхий эзэмших-700м2 нэг, өмчлөх-3074м2 нэг газартай, 401 сая төгрөгөөр үнэлэгдэх / үхэр-81, адуу-133, хурдан удмын адуу-11/ малтай гэжээ.
Түүнчлэн 5,8 сая төгрөгийн хадгламжтай,60 сая төгрөгийн зээлтэй байна.