Баянгол дүүргийн 57 дугаар цэцэрлэгийн туслах багш ХҮҮХДҮҮДЭЭ зодсон хэрэг гарчээ
2024 оны 11 сарын 19
Баянгол дүүргийн 57 дугаар цэцэрлэгийн туслах багш хүүхдүүдийг цохиж, зүй бусаар харьцаж буй бичлэг цахим орчинд гараад буй.
Тодруулбал, тус цэцэрлэгийн туслах багш нь хүүхдүүдийг алгадаж, чирч гулдачиж буй нь бичигдсэн байна.
Энэ талаар ЦЕГ-аас тодруулахад "Энэ оны 11 дүгээр сарын 18-ны өдөр “Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах цэцэрлэгийн ахлах Б бүлгийн багшийн туслах "4 нас 9 сартай А-г удаа дараа зодож, хэрцгий хандсан байна" гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Дээрх гомдол мэдээллийг хүлээн авч Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна" гэв.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
660222
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: