Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 21, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

2024 оны 11 сарын 20

Arslan.mn

Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороонд "Мөнх ариун булаг" ХХК нь тухайн орчимд байрлах орон сууцуудын орц гарцыг хааж, 24 дүгээр цэцэрлэгийн гадна орчны аюулгүй байдлыг алдагдуулсан. Мөн дулааны шугамыг эвдэж барилгын ажил явуулж буй зөрчлийг арилгуулахаар нийслэлийн Хяналт шалгалтын газраас тухайн байршилд дахин шалгалт хийж байна.

Нийслэлийн Хяналт шалгалтын газрын дарга С.Энхбаяр “Улаанбаатар хотын дүүргүүдэд зөвшөөрөлгүй авто зам, явган хүний замыг сэтэлсэн газруудад хуулийн дагуу арга хэмжээ авч, зөрчлүүдийг арилгуулж байна. Жишээлбэл, бидний ажиллаж буй энэ байршилд хүүхдүүдийг цэцэрлэг рүү орох зарим орц, гарцыг хаасан. Чөлөөтэй зорчиход хүндрэлтэй байна. Тиймээс нийслэлийн Хяналт шалгалтын газраас ажлыг хариуцсан холбогдох хүмүүсийг дуудсан. Хашаагаа шинэчилж, орц гарцуудыг чөлөөлөх үүрэг даалгавар өгөөд байна. Тус компани нь барилгын үйл ажиллагааг явуулахдаа ч ажилтнуудын аюулгүй байдлыг бүрдүүлэх үүрэгтэй. Гэтэл орчны аюулгүй байдлыг хангаагүйгээс гадна орчмын дулааны шугам сүлжээг гэмтээсэн байна” гэлээ.

"Мөнх ариун булаг" ХХК-ийн зүгээс хяналт шалгалтын газрын албан даалгавар болон батлагдсан зураг төслийнхөө дагуу хашаа, хайс, орц, гарцын асуудлыг шийднэ гэдгийг хэлэв. Тус компанид улсын байцаагчийн хугацаатай албан даалгаврыг өгч, Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авч, орчны тохижилт аюулгүй байдлыг бүрдүүлэх хүртэл барилгын үйл ажиллагааг түр зогсоогоод байна.

Arslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
660237
1 эможи

keyboard_arrow_up