Баянгол дүүргийн хот, нийтийн аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл 100 хувьтай байна Баянгол дүүргийн хот, нийтийн аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл 100 хувьтай байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 27, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Баянгол дүүргийн хот, нийтийн аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл 100 хувьтай байна

2024 оны 11 сарын 27

Arslan.mn

Дүүргийн Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, өвөлжилтийн бэлтгэл ажил, дүүрэгт хийгдэж байгаа хөрөнгө оруулалтын ажлын явц, томуу, томуу төст өвчний дэгдэлт зэрэг цаг үеийн мэдээллийг сонслоо. Тухайлбал,

Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах ажлын хүрээнд дүүргийн зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээ хариуцсан 8 байгууллага чанарын шаардлага хангасан 818 тонн давс, 627 тонн бодисыг бэлдсэн бол дүүргийн хэмжээнд халтиргаа гулгаа хамгийн их үүсдэг 60 байршилд давс бодис агуулах савыг байршуулсан байна. Мөн цас орсон үед явган хүний болон авто замын цас мөс цэвэрлэх, давс бодис цацах машин, төхөөрөмж, гар бичил цас үлээгч зэргийг бэлдсэн бөгөөд дүүргийн хэмжээнд хот, нийтийн аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл ажил 100 хувь хангагдсан байна.

Дүүргийн хэмжээнд 2024 улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар нийт 4 байршилд ногоон байгууламж бүхий орчны тохижилтын ажил хийхээр төлөвлөсөн нь 100 хувь хэрэгжсэн. 23 байршилд авто зам, зогсоол хийхээс 15 байршилд энэ ажил дууссан. Түүнчлэн 2 хороонд Бага, сургууль, цэцэрлэгийн цогцолбор, 3 хороонд сургуулийн барилга, 1 гүүрэн байгууламж барихаас хэрэгжилт 65 хувьтай байна. Мөн 2024 онд ДТХО-аар нийт 114 төсөл арга хэмжээ хэрэгжсэнээс дундаж гүйцэтгэл 84,5 хувьтай байгаа бөгөөд үлдсэн ажлыг ирэх онд хийж дуусгана гэсэн мэдээллийг ТУГХ-ээс өглөө.

Нийслэлийн хэмжээнд томуу, томуу төст өвчний дэгдэлт нэмэгдсэнтэй холбоотойгоор дүүргийн Хүүхдийн амбулаториор өдөрт дунджаар 55-99 хүүхэд тусламж үйлчилгээ авч байна. Одоогоор дүүргийн хэмжээнд Хүүхдийн салбар эмнэлэг 140 ортойгоор үйл ажиллагаа явуулж байгаа. Цаашид өвчний дэгдэлт нэмэгдвэл нэмж 60 ор дэлгэхээс гадна 24, 26-р хорооны хүүхдүүдийг Эх нярай эмэгтэйчүүдийн үндэсний төв, 3, 4, 20, 25, 27, 28, 29-р хорооны хүүхдүүдийг Төмөр замын эмнэлэгт хэвтүүлэн эмчлэх зохицуулалтыг хийсэн. Цаашид бусад хороог хуваарьт авна гэсэн мэдээллийг дүүргийн ЭМТ-өөс өглөө.

Сүүлийн үед галын дуудлага мэдээлэл нэмэгдэж байна. Иймд орон сууцны хогийн суваг, хотхон дунд байршуулсан хогийн цэгт галын аюулгүй байдлыг хангах, тамхины цог, үнс нурмыг бүрэн унтраах, хогийн цэгийн дэргэд автомашинаа байршуулахгүй байх, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байж, болзошгүй гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх шаардлагатай гэсэн мэдээллийг дүүргийн ОБХ-ээс өглөө.

Түүнчлэн Нийслэлийн Засаг дарга арваннэгдүгээр сарын 14-15-ны өдрүүдэд нийслэлийн хэмжээнд бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулах үүрэг чиглэл өгсөн. Үүний хүрээнд дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгжүүдийг татан оролцуулахыг холбогдох хэлтэс болон хороодын Засаг дарга нарт үүрэг болголоо.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
660334
0 эможи

keyboard_arrow_up