Өнөөдөр Улаанбаатарт агаарын бохирдол бага байна
Улаанбаатар хотын агаарт түгээмэл бохирдуулах бодис хүхэрлэг хий /SO2/, азотын давхар исэл /NO2/, тоосонцор /PM10, PM2.5/, нүүрстөрөгчийн дутуу исэл /CO/, озон /O3/-ы агууламжийг тодорхойлдог.
Улаанбаатар хотын агаарын чанарын мэдээг ЦУОШГ-ын дэргэдэх Орчны шинжилгээний хэлтсээс тогтмол гаргаж байна. 11-р сарын 27-ны 12.30 цагийн байдлаар нийслэлд агаарын бохирдол бага байна. Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр Дамбадаржаад агаарын бохирдол 179, Нэгдүгээр хороололд 127, Мишээл экспод 107, Зуун айл орчимд 109-г зааж буй нь “Бага бохирдолтой” гэх ангилалд орох аж.
Арваннэгдүгээр сарын 25-26-нд шилжих шөнө цас орсны улмаас нийслэлийн хэмжээнд зам, талбайн цэвэрлэгээний ажил эрчимжиж байна. Аж ахуйн нэгжүүд хуулиа даган биелүүлж, ойр орчмын 50 метр хүртэлх газраа цэвэрлэхийг уриалж байна.