Ирэх онд авто машины татвар 3 дахин, зам ашигласны төлбөр 5 дахин НЭМНЭ
2024 оны 11 сарын 28
Нийслэлийн 2025 оны төсөв батлах тухай тогтоолын төсөлтэй хамт Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хувь хэмжээг шинэчлэх, мөн Авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчлэн батлах тухай тогтоолын төслийг өргөн мэдүүлжээ.
Тодруулбал, тус тогтоолын төслүүдэд ирэх онд тээврийн хэрэгслийн албан татварыг 3 дахин, авто зам ашигласны төлбөрийн хэмжээг 5 дахин нэмэгдүүлэхээр тооцож тусгажээ.
Жишээ нь: "приүс" машины албан татварыг ₮36 мянгаас ₮108 мянга, 5700см3 мотортой "Lexus 570" машины ₮188 мянган татвар төлдөг байсныг ₮564 мянга болгон нэмэгдүүлнэ гэсэн үг.
Албан татвар:
- “Приус” 36000-аас 108000₮,
- “Лексус 570” 188100-аас 564300₮,
- “Портер” 30000-аас 75000₮,
- “Ланд Круйзер 200” 151800-аас 455400₮.
Зам ашигласны төлбөр:
- 2000 хүртэлх моторын багтаамжтай машин 20000-аас 100000₮,
- 2001-3000 хүртэлх моторын багтаамжтай машин 30000-аас150000₮,
- 4001 дээш моторын багтаамжтай машин 50000-аас 250000₮.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
660386
1 эможи
Зайлаа
2024-11-28 11:09
Зайлаа муу үхэж байхдаа таарсан новшийн нянбактери нямбаатар
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: