Х.Нямбаатар: Тээврийн хэрэгслийн татварыг 2-3 дахин, зам ашигласны татварыг 5 дахин нэмнэ Х.Нямбаатар: Тээврийн хэрэгслийн татварыг 2-3 дахин, зам ашигласны татварыг 5 дахин нэмнэ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 02, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Х.Нямбаатар: Тээврийн хэрэгслийн татварыг 2-3 дахин, зам ашигласны татварыг 5 дахин нэмнэ

2024 оны 12 сарын 02

Arslan.mn

НИТХ-ын хурал үргэлжилж байна. Энэ үеэр Хотын дарга Х.Нямбаатар тээврийн хэрэгслийн албан татварын хувь хэмжээ, авто зам ашигласны төлбөрийг шинэчлэн батлах тухай тогтоолын төслийг танилцууллаа.

Тэрээр "“Тээврийн хэрэгслийн албан татварын хувь хэмжээ, авто зам ашигласны төлбөрийг шинэчлэхдээ нийтийн тээврийн татварыг 0 хувь байхаар тусгасан. 2013 оноос хойш уг хуульд ямар нэгэн өөрчлөлт оруулаагүй. Тус албан татварын төлбөрийг шинэчилснээр нийслэлийн авто замын сүлжээг сайжруулах, түгжрэлийг бууруулах, авто замын сангийн төсөв нэмэгдэнэ. Тээврийн хэрэгслийн албан татварын 2-3 дахин, авто зам ашигласны төлбөрийг 5 дахин нэмэхээр төсвийн төсөлд тусгалаа.

Татварыг нэмэгдүүлснээр Нийслэлийн замын сангийн эх үүсвэр нэмэгдэж, түгжрэл буурахад эерэг нөлөө үзүүлнэ.” гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
660449
0 эможи

keyboard_arrow_up