Өнөө өглөө Толгойт хамгийн их бохирдолтой байна
2024 оны 12 сарын 03
Өнөө өглөө 07:45 цагийн байдлаар Толгойт хамгийн их бохирдолтой буюу агаарын чанарын үзүүлэлт 237 байна.
Агаар.мн цахим хуудсанд нийслэл болон Эрдэнэтийн нийт 21 цэгийн агаарын чанарыг харуулдаг. Нэг цагийн өмнө нийслэлд Ургах наран хороолол, Таван буудал орчимд агаар хамгийн цэвэр байв.
Улаанбаатарын агаарт түгээмэл бохирдуулах бодис хүхэрлэг хий /SO2/, азотын давхар исэл /NO2/, тоосонцор /PM10, PM2.5/, нүүрстөрөгчийн дутуу исэл /CO/, озон /O3/-ны агууламжийг тодорхойлжээ. Эдгээр үзүүлэлт энэ сарын 1-ний өдөр ихээхэн өссөн байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
660461
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: