НИТХ : Нийслэлийн 2025 оны төсвийг хаалттай хуралдаж, баталлаа НИТХ : Нийслэлийн 2025 оны төсвийг хаалттай хуралдаж, баталлаа
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 05, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

НИТХ : Нийслэлийн 2025 оны төсвийг хаалттай хуралдаж, баталлаа

2024 оны 12 сарын 04

Arslan.mn

Түүхэндаа анх удаа Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал 2025 оны нийслэлийн төсвийг хаалттай хуралдаж, шууд баталлаа. 

Тодруулбал, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн ээлжит бус II хуралдаан өнөөдөр 10.00 цагт хуралдах байсан боловч ирц хүрээгүйн улмаас 11:30 цагт эхэллээ. Хуралдаанаар Нийслэлийн 2025 оны төсөв, Төвлөрсөн хогийн цэгт хог хаягдлыг дарж булшлах үнийг шинэчлэх, Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хувь хэмжээг шинэчлэх, нэмэх, Авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчлэх зэрэг асуудлыг нээлттэй хэлэлцэж, баталлаа.

Энэ үеэр ирэх оны нийслэлчүүдийн татвараар ямар ямар ажил хийх нь бүрхэг, олон нийтэд мэдээлэл бага өгч, хаалттай хуралдааны цаана баталсан нь цахим орчинд шүүмжлэл дагуулаад байна. 

НИТХ-ын төлөөлөгчдийн хувьд 2025 оны нийслэлийн төсвийн задаргаа олон нийтэд ил дэлгэрэнгүй мэдээлэл хүргэх нь улсын төсвийн нэгэн адил шүүмжлэл дагуулна хэмээн эмээснийх хэмээн олон нийт хардаж байна.  

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
660500
1 эможи

keyboard_arrow_up