А.Амартүвшин: Сайжруулсан түлш хэрэглэж эхэлснээс хойш Улаанбаатарын утаа 50-60 орчим хувь буурсан
2024 оны 12 сарын 10
Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшингээс цаг үеийн асуудлаар тодрууллаа.
Тэрбээр "2028 он гэхэд хотын агаарын бохирдол 50 орчим хувиар буурах төлөв харагдаж байгаа. Дэд төвүүдийн дэд бүтцийн ажил дууссны дараа барилгын ажил эхэлнэ. 2026 онд Сэлбэ дэд төв ашиглалтад орсноор агаарын бохирдол 20-25 хувь буурна гэж тооцоолж байгаа. Туулын хурдны зам ашиглалтад орсноор машинаас гарч байгаа агаарын бохирдлыг 20-30 хувь буурна гэж үзэж байна.
Агаарын бохирдол өмнөх жилүүдийнхтэй ижил байгаа. Харин хүхрийн хэмжээ ихэссэн. Сайжруулсан түлш хэрэглэж эхэлснээс хойш Улаанбаатарын утаа 50-60 орчим хувь буурсан. Технологийн ямар нэгэн алдаа гараагүй" гэв.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
660589
1 эможи
Зочин
2024-12-11 15:16
Энэ юу гээд хуцаад байгаа сду вэ тэнэгээ гайхуулаад байна уу
Зочин
2024-12-10 23:53
Битгий худлаа яриад бай!!! Бид хордож үхэх нь!!!
ЗОЧИН
2024-12-10 22:23
ШААЦГААГААД ЭХЭЛЛЭЭ !!!
Иргэн
2024-12-10 20:41
Наад нэг юм чинь процент гэдгийг мэддэг юм уу?
Зочин
2024-12-10 16:24
Одоо зуух түлш ярихаа болиочээ. Өчнөөн жил ярилаа. Үр дүн гарсангүй. Өөр ажил санаачлаачээ. Гэр хороололдоо дэд бүтцийг нь хөгжүүлэхэд наад мөнгөө зарцуул. Хошин шог шиг л харагдаж байна.
Зочин
2024-12-10 15:22
saixan shaadag gar ve
Цэндийн Батсүх
2024-12-10 15:06
Жааханүнэмшилтэй юм ярьж болохгүй байна уу. Энэ залуугийн ойр дотны хүмүүс нь хэлж сануулбал ямар вэ. Танай хүн болохоо болж байна шүү.
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: