Орон сууцны агааржуулалтын хоолой шатаж, дөрвөн иргэн угаартжээ
2024 оны 12 сарын 18
Баянзүрх дүүргийн II хороонд утаа гараад байна гэсэн дуудлагыг өчигдөр 23:32 цагт онцгой байдлын байгууллагад ирүүлжээ. Дуудлагын дагуу Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход, тус байрны I давхрын агааржуулалтын хоолой шатаж, 11, 12 дугаар давхарт их хэмжээний утаа хуралдсан байжээ. Алба хаагчид агаарыг сэлгэн, галыг унтраасан байна.
Тухайн байрны 12 давхрын оршин суугч иргэн О /27 настай, эрэгтэй/, У /22 настай, эмэгтэй/, Т /1 настай, эмэгтэй/, мөн хаяг тодорхойгүй 16 настай эрэгтэй нар угаартсан байсныг Нийслэлийн яаралтай тусламжийн төвд хүлээлгэж өгчээ. Улмаар 37 том хүн, найман хүүхдийг утаажилтын бүсээс гаргасан байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
660720
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: