СХД-ийн 9 дүгээр хорооны 14 байршилд халиа тошин үүсч, мөстжээ
2024 оны 12 сарын 18
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны 14 байршилд халиа тошин үүсч, мөстжээ. Түүнчлэн зарим айлын хашаа руу ус орж мөстсөний улмаас халиа тошин үүсч, нөхцөл байдал хүндэрсэн тул тус хорооны найман айлын газрыг чөлөөлж, шаардлагатай арга хэмжээг хэрэгжүүлэхээр болсон байна.
Тодруулбал, “Дэд бүтэц, хөгжлийн алба” ОНӨААТҮГ-аас нийтийн эзэмшлийн гудамж талбайд тогтсон мөсийг ачиж зөөж тээвэрлэн, орц гарцыг нээх ажлыг зохион байгуулж байгаа юм.
Мөн “Хар шороотын ам” зуслангийн гудамжны айлын худгаас гүний ус гарсны улмаас халиа тошин үүсч, 66 айлын зорчих хөдөлгөөн хязгаарлагдсан байсныг зогсоож, халиа тошинг арилгасан байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
660723
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: