Өнөөдөр Баянзүрх дүүрэгт цахилгаан хязгаарлана
Эрчим хүчний чадлын дутагдлаас шалтгаалан цахилгааны хязгаарлалт өвлийн турш үргэлжилнэ гэдгийг "Улаанбаатар цахилгаан түгээх станц" ТӨХК мэдээлсэн. Тэгвэл өнөөдөр /2024.12.18/ Лхагва гаригт нийслэлийн Баянзүрх дүүргийн нийт 12 хороонд цахилгааны хязгаарлалт хийх аж.
Тодруулбал, нийслэлийн Баянзүрх дүүргийн 4, 8, 10, 14, 15, 19, 20, 22, 23, 28, 34, 35 дугаар хороонд 13.00-16.00 цагийн хооронд цахилгааны хязгаарлалт хийх юм байна.
"Улаанбаатар цахилгаан түгээх станц" ТӨХК-аас тухайн дүүргийн цахилгааны шугамд гэмтэл гарсан бөгөөд эрчим хүч тасалж, цахилгааны шугамд гарсан гэмтлийг засварлахаар болсон тухай урьдчилан мэдээлжээ.
Харин Диспетчерийн үндэсний төвөөс хэрэглээний бодит ачаалал үүссэн тухайн цаг мөчид системийн аюулгүй байдлыг хангах зорилгоор шууд хийж байгаа хязгаарлалтын талаар "Улаанбаатар цахилгаан түгээх станц" ТӨХК урьдчилан мэдээлэх боломжгүй гэдгийг хэлсэн юм. Иймд хэрэглэгч бүр ахуйн цахилгаан хэрэглээгээ нарийн төлөвлөж, оргил ачааллын 17.00-22.00 цагуудад хэрэглээгээ 220В-ын сүлжээтэй бол 1.5 кВт, 380В-ын сүлжээтэй бол 2 кВт-д тохируулан хэмнэлттэй хэрэглэх дадалд шилжихийг зөвлөжээ.