Шинээр барих дулааны цахилгаан станцыг Япон Улс бүрэн санхүүжүүлэхээр болжээ
Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар Япон улсад албан томилолтоор ажиллаад ирсэн тухайгаа мэдээллээ.
Тодруулбал, Хотын дарга Японд томилолтоор ажиллах хугацаанд Гадаад харилцааны дэд сайд Акико Икуина хүлээн авч уулзжээ. Тэрбээр томилолтынхоо үеэр олон жил яригдсан V цахилгаан станцад хөрөнгө оруулах сонирхолтой аж ахуйн нэгжүүдтэй уулзаж, тохиролцсон байна.
Тодруулбал тус цахилгаан станцын бэлэн ТЭЗҮ-г үндэслэн төр, хувийн хэвшлийн түншлэлээр Япон Улсын хөрөнгө оруулалтаар шинэ дулааны цахилгаан станц барих ажлын эхлэлийг тавьжээ. Төсөл ирэх онд эхлэх бөгөөд “ТЭЦ II” станцын үнсэн санг түшиглэн, шинэ станцыг байгуулах юм байна.
Ташрамд дуулгахад Улаанбаатар хот эрчим хүчний хэрэглээнийхээ дутагдлыг нөхөх, цаашид агаарын бохирдлыг бууруулахыг тулд орон сууцжуулах ажлын бэлтгэл болгож, эрчим хүчний 6 төслийг эхлүүлэхээр болсон байна.