Яармагийн 3-р буудал орчимд гарцаар гарч явсан хүн дайруулж нас барсан ноцтой осол гарчээ
2024 оны 12 сарын 20
Өнөөдөр өглөө буюу арванхоёрдугаар сарын 20-ны 08:30 цагийн үед Яармагийн 3-р буудал орчимд гарцаар гарч явсан хүн дайруулж нас барсан ноцтой осол гарчээ.
Энэ талаар ТЦА-аас тодруулахад, "ХУД-ийн 5 хороо Яармагийн "Номин ХТ"-ийн урд зам дээр хүн мөргөчихлөө гэх дуудлага мэдээлэл өнөөдөр 08.05 цагт бүртгэгдсэн байна. Ослын улмаас 1 иргэн нас барсан байна. Одоогоор шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна." гэв.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
660781
1 эможи
Зочин
2024-12-20 11:11
Би өдөр бүр наад замаар чинь явдаг хүн байна аа гэрлэн дохио байхгүй жолооч нар их хурдан явдаг. Энэ зам дээр гүүрэн гарц юм уу аль эсвэл хонгилон гарц хийж өгөөч ээ 2билүү 3 жилийн өмнө ах дүү хоёр цэцэрлэг ээ тарж яваад дүү нь бурханы оронд явсан байхаа миний санахад
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: