Х.Нямбаатар: Том төслүүдээ хөдөлгөж, том асуудлуудаа ШИЙДНЭ Х.Нямбаатар: Том төслүүдээ хөдөлгөж, том асуудлуудаа ШИЙДНЭ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 20, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Х.Нямбаатар: Том төслүүдээ хөдөлгөж, том асуудлуудаа ШИЙДНЭ

2024 оны 12 сарын 20

Arslan.mn

Хотын дарга Х.Нямбаатар  "Том төслүүдээ хөдөлгөж, том асуудлуудаа ШИЙДНЭ" гэдгээ мэдэгдсэн.

Тэрээр "Метро, Туулын хурдны зам, тойрог замаа хөдөлгөж түгжрэлээс ангижирна. Гэр хорооллыг орон сууцжуулж, эрчим хүчний төслүүдээ хөдөлгөж байж утаа, агаарын бохирдлоосоо сална.

Түгжрэл бууруулах ажлын хүрээнд ирэх жилийн нийслэлийн төсөвт Туулын хурдны замын төсвийг бүрэн тавьсан.

Метроны бүтээн байгуулалтын ажилд Их Британийн Засгийн газраас баталгаа гаргах санал ирүүлсэн бөгөөд яриа хэлэлцээрүүд хийгдэж эхлээд байна.

Тодруулбал Их Британийн Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт гурван тэрбум фунт стерлингийг 15 жилийн хугацаатайгаар метроны төсөлд гаргах баталгааны бичиг ирүүлэхээр болсон. Мөн 25 жил амнаас ам дамжин яригдсан V цахилгаан станцын ажил гараанаас гарахаар болсон. Уг төсөлд хөрөнгө оруулах сонирхолтой аж ахуйн нэгжтэй хэлэлцээр хийсэн. Бид V станцыг одоогийн “ТЭЦ II” станцын үнсэн санг түшиглэн батлагдсан бэлэн ТЭЗҮ-ийг үндэслэн төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хийхээр төлөвлөөд байна." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
660783
0 эможи

keyboard_arrow_up