ТАНИЛЦ: Баярын өдрүүдэд ажиллах зах худалдааны төвүүд
Шинэ жилийн баярын өдрүүдэд томоохон зах, худалдааны төвүүдийн ажиллаж, амрах цагийн хуваарийг танилцуулж байна
Нарантуул зах арванхоёрдугаар сарын 31-нд амрахгүй. Харин нэгдүгээр сарын 1-3-нд амарч, 4-нөөс хуваарийн дагуу ажиллаж эхэлнэ. Хүчит шонхор зах нэгдүгээр сарын 1,2-нд амраад, 3-наас ердийн хуваарийн дагуу ажиллана. Тэгвэл “И-март”-ын салбарууд арванхоёрдугаар сарын 31-нд 9:00-21:00 цагийн хооронд, нэгдүгээр сарын 1-нд 12:00-21:00 цагийн хооронд ажиллах аж.
Амгалан зах: 12-р сарын 30,31-нд 10-20 цагийн хооронд ажиллана. 1-р сарын 1, 2-нд амарч, 3-наас ердийн хуваарийн дагуу ажиллана.
Баянзүрх зах: 12-р сарын 31, 1-р сарын 1, 2-нд амраад, 3-наас ердийн хуваарийн дагуу ажиллана.
Нарантуул-2 :Ердийн хуваарийн дагуу ажиллана
Сандэй худалдааны төв: 1-р сарын 1, 2-нд амраад, 3-наас ердийн хуваарийн дагуу ажиллана.
Хархорин зах: 1-р сарын 1-нд амраад, 2-ноос ердийн хуваарийн дагуу ажиллана.
Шинэ Баянзүрх худалдааны төв: 1-р сарын 1, 2-нд амраад, 3-наас ердийн хуваарийн дагуу ажиллана.
Баялаг ундраа худалдааны төв: 1-р сарын 1-3 хүртэл амраад, 4-нөөс хэвийн ажиллана.
Дүнжингарав худалдааны төв: 12-р сарын 31-нд 10-16 цагийн хооронд ажиллана. 1-р сарын 1, 2-нд амраад, 3-наас хэвийн ажиллаж эхэлнэ.
Алтжин Бөмбөгөр: 12-р сарын 31-нд 10-18 цагийн хооронд ажиллана. 1-р сарын 1-нд амраад, 2-ноос хэвийн ажиллана.
Шинэ Бөмбөгөр: 1-р сарын 1, 2-нд амраад, 3-наас хэвийн ажиллана.