Автобусанд 1000 төгрөгөөр зорчих шийдвэрийг хойшлуулжээ
2025 оны 1 сарын 02
Нийтийн тээврээр хөнгөлөлтгүй зорчдог иргэд өнөөдрөөс /2025.01.01/ 1000 төгрөг төлж зорчино гэдгийг албаныхан мэдээлсэн.
Тэгвэл программ хөгжүүлэлтийн ажил хараахан дуусаагүй байгаа учраас түр хугацаагаар хойшилсон байна.
Зорчигчид 1000 төгрөгийн төлбөр хийснээр өдөртөө дөрвөн удаа үнэгүй зорчих эрхтэй болох юм. Үүнд хугацаа хамаарахгүй. Харин дөрвөөс дээш удаа өдөрт зорчих бол 1000 төгрөг нэмж төлнө. Оюутнууд ч мөн 1000 төгрөг төлж автобусаар зорчино. Боловсролын тухай хуульд өөрчлөлт оруулах үеэр оюутнуудын хөнгөлөлттэй зорчдог зохицуулалтыг хүчингүй болгосон юм байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
660951
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: