Х.Нямбаатар: Туулын хурдны замын бүтээн байгуулалт энэ дөрөвдүгээр сараас эхэлж, 24 сар үргэлжилнэ Х.Нямбаатар: Туулын хурдны замын бүтээн байгуулалт энэ дөрөвдүгээр сараас эхэлж, 24 сар үргэлжилнэ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
01 сарын 07, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Х.Нямбаатар: Туулын хурдны замын бүтээн байгуулалт энэ дөрөвдүгээр сараас эхэлж, 24 сар үргэлжилнэ

2025 оны 1 сарын 06

Arslan.mn

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд Налайхын дөрвөн эгнээ авто зам буюу Баянзүрхийн гүүрээс эхэлж Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт баруун аймгууд руу салдаг аюулгүйн тойрог хүртэл нийт 32 км үргэлжлэх 6 эгнээ бүхий Туулын хурдны замыг барих бүтээн байгуулалтын төслийг хэрэгжүүлж байгаа билээ. Тэгвэл өнөөдөр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон холбогдох сайд нарт Туулын хурдны замын төслийн талаар дэлгэрэнгүй танилцуулж, Туулын хурдны замын трассын гүүрэн тунель огтлолцох цэгт ажиллалаа.

Туулын хурдны замын тендерийг энэ сард багтаан зарлаж, бүтээн байгуулалтын ажлыг ирэх дөрөвдүгээр сард эхлүүлэхээр бэлтгэл хангаж байна. Түүнчлэн 32 км урт хурдны замыг 24 сарын хугацаанд барихаар төлөвлөсөн.

Тус хурдны зам баригдсанаар Дархан болон Замын-Үүд чиглэлийн дамжин өнгөрөх авто тээврийн нэвтрүүлэх чадварыг сайжруулж, замын хөдөлгөөний дундаж хурд 13.5 хувиар нэмэгдэх юм. Туулын хурдны замаар зорчиход хотын авто замтай нэг түвшинд огтлолцохгүй гүүрэн байгууламжуудыг шийдэж өгсөн. Замын хөдөлгөөнд саад учруулахгүйгээр Улаанбаатар хотыг 80-100 км/цагийн  хурдтай тойрон гарах боломжтой.

Хотын дарга Х.Нямбаатар “Өнгөрсөн 7 хоногийн Засгийн газрын хуралдаанаар Туулын хурдны замын төсөлд зарим өөрчлөлт оруулж, 4 эгнээ байсныг 6 эгнээ болгосон, 13 гаруй км гүүрэн байгууламжтай болж зураг төсөлд өөрчлөлт орж байгаатай холбоотойгоор тендерийн баримт бичгийг боловсруулах ажил хэд хоног хойшилж, энэ сарын 25-нд тендер зарлах төлөвлөгөөтэй байна. Өнөөдөр Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Тендерийн тухай хуулийн дагуу хамгийн бага үнийн саналаар хамгийн сайн тендерийн материал ирүүлсэн оролцогчийг ил тод, нээлттэй байдлаар шалгаруулж, тендерийг зохион байгуулна. 2025 оны дөрөвдүгээр сард бүтээн байгуулалтыг эхлэх ёстой. Бид бүтээн байгуулалтын ажилд ашиглах цемент, төмрийн дотоодын үйлдвэрлэгчтэй уулзалтууд хийсэн. 52-ын даваа орчимд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуул хийлгэж, дүгнэлт гарах гэж буйг удахгүй Засгийн газрын хуралдаанаар танилцуулна. Туулын сав газарт археологийн олдворууд бий учраас олдворуудыг хөндөхгүй байх тал дээр ШУА-ийн эрдэмтэн судлаачидтай хамтарч ажиллана. Гүүрэн байгууламжууд хийгдэх учраас инженерийн нарийн хийцлэлтэй баригдана. Хурдны зам болон гүүрэн байгууламжуудыг барихдаа авто замын хөдөлгөөнийг хязгаарлахгүй” гэдгийг онцоллоо.

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
660982
1 эможи

keyboard_arrow_up